"Капитал" банкны удирдлагуудыг шалгаж эхэлжээ

"Капитал" банкны удирдлагуудыг шалгаж эхэлжээ

"Капитал" банк татан буугдсан гэдгийг Монголбанк зарлаж, эрх хүлээн авагч томилсон. Тэгвэл прокурорын байгууллагаас тус банктай холбоотой асуудлаар хэрэг бүртгэл нээж, шалгаж эхэлсэн мэдээлэл байна. "Капитал" банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтнууд банкийг дампуурахад хүргэсэн хууль бус үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгахаар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.  

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байгаа энэ хэрэгт шалгалтын явц байдал, үр дүн, хэргийн шийдвэрлэлтийн талаар тухайн үед нь прокурорын байгууллагаас мэдээлэхээр болжээ.