Сэлэнгэд алга болсон Б.Ундармаа охиныг зургаа хоног хайж байна

Сэлэнгэд алга болсон Б.Ундармаа охиныг зургаа хоног хайж байна

Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд  есөн настай Б.Ундармаа охин алга болоод зургаа хонож байна. Охин энэ сарын 14-нд тоглоомын талбайд тоглож байгаад 18.00 цагаас хойш сураггүй болсон юм.

Аймаг, сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн нийт 80 гаруй хүн 12 газарт эрлийн ажиллагааг шуурхай явуулж байгаа юм. Ажлын хэсгийнхэн сумын төв болон ойр орчмын айл өрхийн өвөлжөө, амбаар, бохирын цооног, гуу жалга гээд байж болох газрыг хамруулан эрлийн ажлыг явуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Мөн Сэлэнгэ аймгийн нутгаас гадна хил залгаа Орхон, Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллагатай хамтран тус аймгуудын нутагт эрэн хайх ажиллагааг явуулж байгаа аж. Охиныг унаанд суулгаж авч явсан байж болзошгүй гэх таамаг ч дэвшүүлж. Тиймээс охиныг харсан, үзсэн хүн байвал 7036101 утсанд мэдээлэл өгөхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.