Л.Оюун-Эрдэнэ: Ш.Батхүүгээр 40 сая долларыг төлүүлнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ш.Батхүүгээр 40 сая долларыг төлүүлнэ

"Эрдэнэт" үйлдвэрээс Стандарт банкинд төлөх ёстой 40 сая ам.долларыг Засгийн газар Эрсдлийн сангаас мөнгө гаргаж төлсөн. Үүний дараа "Жаст"-ын Ш.Батхүү төрөөр өрөө даруулж, өөрөө сугарч үлдлээ гэх ойлголт олон нийтэд үлдсэн. Дээрх асуудалтай холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дараахь байр суурийг илэрхийлжээ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: "Эрдэнэт" үйлдвэр хохирогч болсон. 40 сая ам.долларын хохиролд орчихсон байхад Ш.Батхүүгийн хэргийг хааж болохгүй. Засгийн газраас комисс томилж байгаа. Яаралтай 40 сая долларын өрөө барагдуул гэдгийг шаардана. Чадахгүй бол "Эрдэнэт" үйлдвэрийн захирал, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хариуцлага тооцно. 

Ш.Батхүүгийн хэрэг хэрэгсэхгүй болно гэдэг үндэсгүй мэдээ байх. Бидэнд ирсэн мэдээллээр Ш.Батхүүд 40 сая долларыг төлөх хангалттай хэмжээний хөрөнгө байгаа. Есөн сарын дотор "Эрдэнэт" үйлдвэрийг хохиролгүй болгох тал дээр шахаж ажиллаж байна.