ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг цагдан хорьжээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг цагдан хорьжээ

Өчигдөр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчлан, цагдан хорьжээ. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Баатархүү хэлэхдээ "461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа. Үргэлжлүүлэн цагдан хорих асуудал дээр прокурорт саналаа өгсөн байгаа"гэлээ. 

Хошууч генерал Батын Хурцыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан ийн саатуулжээ.