Сураггүй алга болсон 9 настай охиныг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ

Сураггүй алга болсон 9 настай охиныг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багийн 3 дугаар гудамжны 3 тоот Иргэн У /9 настай, эмэгтэй/ 04.14-ний өдрийн 18:00-19:00 цагийн хооронд гудамжиндаа тоглож байгаад сураггүй болсон. Охиныг эрэн хайх ажиллагаа үр дүнд хүрээгүй байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 51 алба хаагч, 3 автомашин, 3 эрэлч нохой, нийт 63 хүн, 4 техник хэрэгсэл, 3 эрэлч нохойтойгоор 04.26-ны өдрийн 10:21 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй байна.

Улмаар 2019.04.27-ны өдөр Цагдаагийн байгууллагаас дахин мөрдөн шалгах ажиллагаа хийх болсон тул эрэн хайх ажиллагааг зогсоожээ.