"Капитал" банкны А.Ариунболдыг цагдан хорьжээ

"Капитал" банкны А.Ариунболдыг цагдан хорьжээ

"Капитал" банкийг Монголбанкнаас татан буулгасан. Энэ шийдвэрийн дараа тус банктай холбоотой олон асуудал гарч, хадгаламж эзэмшигчид нь хохирогчид болчихоод байгаа. Тэгвэл "Капитал" банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд болон газар, хэлтсийн дарга зэрэг дөрвөн хүнийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорьсон гэх мэдээлэл байна. Тэднийг их хэмжээний зээл хууль бусаар олгосон гэх үндэслэлээр 20 хоног хорих шүүхийн шийдвэр гарсан тухай эх сурвалж мэдээлэв.