С.Зоригийн хэргийг хянах Түр хорооны даргаар Ж.Батзандан гишүүн сонгогдлоо

С.Зоригийн хэргийг хянах Түр хорооны даргаар Ж.Батзандан гишүүн сонгогдлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороо даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Түр хорооны даргад Ж.Батзандан гишүүнийг нэр дэвшүүлж, гишүүдийн 81,6 хувийн саналаар дэмжиж баталлаа.

Ийн Ж.Батзандан гишүүн С.Зоригийн хэргийг хянах Түр хорооны дарга болсон бол гишүүдэд нь Л.Болд, Х.Нямбаатар, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нар багтаж байгаа юм.