Ерөнхий аудиторт Д.Занданбатыг дэмжжээ

Ерөнхий аудиторт Д.Занданбатыг дэмжжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Ерөнхий аудиторт Д.Занданбатыг томилох асуудлыг хэлэлцжээ. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байгаа. Энэ долоо хоногийн чуулган, байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий аудиторын томилгооны асуудлыг хэлэлцэх юм.

Ерөнхий аудиторт нэр дэвшигч Д.Занданбат нь:

Боловсрол

1991 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль

1998 онд Отгонтэнгэр дээд сургуулийг тус тус дүүргэсэн. Эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй.

Ажлын туршлага

1991-1996 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч.

1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч

2001-2006 онд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга

2006-2008 онд ҮТЕГ-ын Улсын төсвийн орлого хяналтын газрын дарга

2008-2009 онд ХУД-ийн Засаг дарга

2009-2013 онд СБД-ийн Татварын хэлтсийн дарга

2014-2016 онд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

2016 -2017 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга


2017 оны 7 сарын 19-ний өдрөөс ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч