Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Х.Батсүрэн олонхийн санал авчээ

Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Х.Батсүрэн олонхийн санал авчээ

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өнөөдөр болж дөнгөж сая дуусчээ. Хуралдаанаар Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг тодруулах асуудлыг хэлэлцсэн бөгөөд Захиргааны танхимын шүүгч Х.Батсүрэн олонхийн санал авсан байна. Одоо түүнийг Ерөнхий шүүгчээр томилох эсэхээр Ерөнхийлөгч шийдвэрээ гаргах л үлдэв.

Дашрамд дурдахад үүний өмнө Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Эрүүгийн танхимын шүүгч Д.Ганзориг олонхийн санал авсан ч Ерөнхийлөгч түүнийг томилсон зарлиг гаргаагүй юм. Тийм учраас Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан дахин болж ийнхүү Х.Батсүрэн олонхийн санал авчээ.