Сосорбарам: Н.Алтанхуяг, З.Энхболд нар намын албан тушаалд зүтгэх эрхгүй

Сосорбарам: Н.Алтанхуяг, З.Энхболд нар намын албан тушаалд зүтгэх эрхгүй

 

Ардчилсан намын их хурал үргэлжилж байна. Уг хуралд тус намын анхдагчдын нэг, МоАХ-ын төлөөлөл Сосорбарам хатуухан үг хэлээд авлаа. Түүний хувьд Ардчилсан нам 8 жил нүд нь таглаатай, нүүр нь хиртэй явлаа. Ажил хийдэг хүн байхгүй. Асуудал бүхнийг дээр суусан хэдхэн хүн хувилдан бүхнийг шийддэг гажуудлаасаа салахыг үүрэгдлээ. Үүгээр зогсохгүй Үндэсний зөвлөлдөх хороог шууд тараах хэрэгтэй. Тус хороонд байгаа 228 хүн жинхэнэ утгаараа Ардчилсан намыг алсан. Тэд л даргадаа таалагдахын тулд цүнх барьж гүйсэн, хувилдаан үүсгэсэн хэсэг бүлэг хүмүүс болчихлоо. Фракц гэгчийг муухай харагдуулсан жинхэнэ хувалзууд бол Үндэсний зөвлөлдөх хорооныхон гэлээ.

 

Үүгээр зогсохгүй Ардчилсан намын өнгөрсөн жилүүдийн дарга нарт хариуцлага тооцохыг хүслээ. Тухайлбал Н.Алтанхуяг. тэрээр ардчилсан намын 8 жил удирдсан. Тэгэхэдээ их хурлаа хийгээгүй. Өөрийгөө тойруулсан хэдхэн хүн дээр намаа авч явсан. Эгэл жирийн гишүүдээ мартсан. Тэр л ураг садны томилгоог төрд оруулж, улс төрчдийг муухай харагдуулж эхэлсэн. Н.Алтанхуяг үүгээрээ намынхаа өмнө хариуцлага хүлээх ёстой.

З.Энхболд өнгөрсөн 2 жил намын дарга хийлээ. Бас л их хурлыг хуралдуулсангүй. Намаа удирдаж чадаагүй. Өнөөдөр нам нь хэрхэн ялагдал хүлээчихээд байгааг мэднэ. Иймээс тэрээр 2 жил намынхаа эрх мэдлийн төлөө зүтгэх эрхгүй гэлээ.