"Дашваанжил", "Сод Монгол"-ын зарим салбарын үйл ажиллагааг зогсоов

"Дашваанжил", "Сод Монгол"-ын зарим салбарын үйл ажиллагааг зогсоов

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас авто газ болон шатахуун түгээх станцуудад шалгалт хийжээ.

Дашваанжил ХХК-ийн СХД-ийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтын зам дагуу байрлах авто машин хийгээр цэнэглэх станц- 32, ЧД-ийн 7 дугаар хороо, Зурагтын зам дагуу байрлах авто машин хийгээр цэнэглэх станц-41, Сод Монгол ХХК-ийн Баянхошууны зам дагуух шатахуун түгээх станцуудын ашиглалтын байдалд шалгалт хийсэн байна. Шалгалтаар зөрчил илэрсэн учраас тус станцуудын шатахуун болон хийн түгээгүүрийн тогийг таслан лацдаж, үйл ажиллагааг зогсоожээ.