Д.Занданбатыг Ерөнхий аудитороор томиллоо

Д.Занданбатыг Ерөнхий аудитороор томиллоо

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын  үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжье гэсэн байнгын хорооны  саналаар санал хураалт явуулахад 72.7 хувиар  гишүүдийн олонх дэмжив.  Мөн Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудиторт томилохыг дэмжье гэсэн санал 87.3 хувиар дэмжигдлээ. 

Д.Занданбат нь: Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч, Нийслэлийн татварын газарт улсын байцаагч, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.