Никель Ганбаа буюу Г.Дашнямыг 461 дүгээр ангид цагдан хорьжээ

Никель Ганбаа буюу Г.Дашнямыг 461 дүгээр ангид цагдан хорьжээ

“Шарк танк” нэвтрүүлгээс 250 сая төгрөгийн санхүүжилт авч улмаар “UBIKE” төслийг хэрэгжүүлж олны танил болсон Никель Ганбаа буюу Г.Дашнямыг хар тамхины хэргээр шалгаж байгаа гэх мэдээлэл өмнө нь гарсан. Тэгвэл түүнийг гадуур шалгаж байгаад өчигдөр баривчилж, хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Эрүүгийн цагдаагийн албаны хар тамхитай тэмцэх газрын мөрдөгчид түүнийг хар тамхи хэрэглэсэн хэргээр гэрээс нь баривчилжээ. Эх сурвалжид мэдээлж байгаагаар Г.Дашнямыг 10 хоног саатуулан шалгах бололтой.