Г.Батхүү агсны хэргийг мартуулах гэж олон шуугианыг шил дараалан өрнүүлэв үү!!!

Г.Батхүү агсны хэргийг мартуулах гэж олон шуугианыг шил дараалан өрнүүлэв үү!!!

2019 оны 05 сарын 17 өдрийн баасан гарагт төрийн ордонд эрдэнэт хүний амь нас эрстсэн. Эрүүл, ямар нэгэн хууч өвчингүй ажил хэргийн уулзалтад орохоор явсан УИХ-ын гишүүн асан эрхэм гэнэт л нас барсан байдалтай олдож, олныг цочроосон билээ.

Хачирхалтай нь уг хэрэг гарсны дараа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зарим нийгмийн сүлжээгээр Г.Батхүү нь шатнаас унаж нас баржээ. Гэнэт зүрх нь зогссон гэнэ. Бие нь муу байсан байна. Эмчилгээтэй байжээ гэх мэт уг хэргийг сарниулах гэсэн, санаатай мэт мэдээлэл хөвөрч эхэлсэн билээ.

Хэргийг сануулахад 2019 оны 05 сарын 17 өдрийн 19:00 цагийн орчим талийгаач нас барсан байдалтай олдсон байдаг. Түүний хувьд тухайн өдөр Төрийн ордонд болсон хэд хэдэн үйл ажиллагаанд оролцож, хамгийн сүүлд МАН-ын нэр бүхий гишүүнтэй уулзсан гэдэг мэдээлэл ил болоод байгаа билээ.

Шүүх шинжилгээний эцсийн дүн гараагүй байна. Харин урьдчилан гарсан дүгнэлтээр бол Г.Батхүү агсан нь гадны нөлөөтэй амиа алдсан гэх мэдээлэл гараад байна. Энэхүү мэдээллийг АН-ын дэд дарга Х.Тэмүүжин илэрхийлсэн билээ.

Мөн Г.Батхүү агсантай хамгийн сүүлд уулзсан гэх Н.Номтойбаяр нь яарч сандран мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээлэл нь цаанаа ямар нэгэн сэжиг бүхий асуудлыг дагуулж байна гэх олон таамаглал хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд гарсан билээ.

Н.Номтойбаярын хийсэн мэдээлэл нь нэгд цаг хугацааны асуултыг үүсгэж байна. Хоёрт Н.Номтойбаярын талийгаачийн эрүүл мэндтэй холбоотой хэлсэн үг зэрэг нь анхаарал татаж байгаа хэмээн зарим шинжээч бүхий хүмүүс байр сууриа иэлрхийлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил захидал илгээсэн байдаг. .

Ийнхүү уг хэргийн үйл явц, мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээлэл өдөр өнгөрөх тусам бүдгэрч эхэллээ. Өнөөдөр уг хэргийн талаарх тодруулах гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнө ам нээх хүн алга. Хэрэг шалгах үйл явцын талаарх мэдээллийг өгөхгүй байна.

Гэтэл уг хэргийг бүдгэрүүлэх мэт үйл явдал шил шилээ даран өрнөж эхлэв. Тухайлбал 70 кг хар тамхи зөөвөрлөж явсан гэх хоёр дипломат ажилтны тухай дуулиан.

Сонгуулийн тухай хуулийг гэнэт л оруулж ирж, хэлэлцүүлэг өрнүүлж эхлэв.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсэг мөн л гэнэт хуулийн төслөө өргөн барьж, асуудлыг хэлэлцүүлж эхэллээ.

Эдгээр 3 үйл явдал нь цаг хугацааны хувьд төлөвлөгөөтэй мэт өрнөж байгаа нь Г.Батхүү агсны хэргийг бүдгэрүүлэх гэсэн. Нийгмийн анхаарлаас сарниулах гэсэн үйл явц биш биз гэх хардлага төрж байгааг нуух юун.

Төрийн ордонд учир битүүлгээр нас барсан Г.Батхүү агсны амь нас хохирсон хэрэг нь улс төрийн том нөлөөтэй, мөн л зарим улс төрчдийн шоудаг бас нэг хэрэг болчих юм биш биз.

Г.Батхүү агсан нь эрүүл мэндийн шалтгаанаар амь насаа алдаагүй гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байгаа. Мөн түүний журмын нөхөд ч ийм тайлбарыг өгдөг. Г.Батхүү агсан нь 2019 оны 05 сарын 17 өдөр Төрийн ордонд ажиллахаар явахдаа эрүүл, ажлын албатайгаа орой нь нэгэн баярыг тэмдэглэх тухай ярьж байсан гэнэ. Мөн 2 хоногийн дараа 59 насны төрсөн өдрөө тэмдэглэхээр зэхэж байжээ. Үүгээр ч зогсохгүй 6 сарын 1 өдөр Хан-Уул дүүргийн хүүхэд багачуудыг баярлуулахаар бэлтгэл ажлаа амжуулчихсан байна тухай түүний ар гэрийнхэн ярьдаг.

Ийм хүн гэнэт л учир битүүлгээр ажлын цаг дууссан хойно, төрийн ордны камергүй хэсэгт амь насаа алдсан байдалтай олдоно гэдэг яавч зүгээр орхих хэрэг биш юм.

Мартаж болохгүй, анхаарал сарниж болохгүй хэрэг бол Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэг мөнөөсөө мөн.