15 иргэн Баяр наадмын үед гол, нуурын усанд амиа алджээ

15 иргэн Баяр наадмын үед гол, нуурын усанд амиа алджээ

Онцго байдлын байгууллагаас Үндэсний их баяр наадмын өдрүүдэд төв, орон нутагт давхардсан тоогоор 5272 алба хаагч аюулт үзэгдэл, ослын 34, объектын гал түймрийн 18, ой хээрийн түймрийн долоо нийт 59 удаагийн дуудлагаар ажиллаж 28 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.

Тухайлбал баяр наадмын амралтын өдрүүдэд нийслэл болон орон нутагт   голын эрэг дагуу амарч зугаалж  явсан 15 хүн амиа алджээ. Хамгийн харамсалтай нь үүнээс гурав нь бага насны хүүхэд байгаа юм. Тэр дундаа харгалзах том хүмүүс нь согтууруулах ундаа хэрэглэж, хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулсан үед ой 7 сартай бага насны хүүхэд голын усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Иймд Онцгой байдлын алба болон цагдаагийн байгууллагаас халуун өдрүүдэд голын эрэг болон нуур, цөөрөм орчимд зугаалахдаа хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй, мөн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. 

Түүнчлэн он гарсаар өнөөдрийн байдлаар 13 аймгийн 27 сум, нийслэлийн таван дүүрэг нийт 64 удаагийн усны осол гарч, 55 хүн амь насаа алдсан байна. Үүний 47 нь том хүн, найм нь бага  насны хүүхэд байжээ.

Иймд иргэдийг гол уснаас болгоомжил, тэр дундуу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас хатуу анхааруулж байна.