Өөрийгөө өмөөрсөн оффшортой Б.Дэлгэрсайхан

Өөрийгөө өмөөрсөн оффшортой Б.Дэлгэрсайхан

Оффшорт данс эзэмшдэг. Түүнийгээ нуугаагүй гэж хэлж байгаа эрхэм бол Б.Дэлгэрсайхан. Харин түүний оффшор бүст байгаа данс хэдэн жил болсон. Хэр хэмжээний мөнгөтэй талаарх мэдээлэл хомс. Ямартай ч сүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр энэ тухайгаа хэлсэн байна лээ. 

Төрийн өндөр албан тушаалтан оффшорт данс эзэмших эсэхийг зохицуулах хуулийн төслийг хэлэлцэх үед Б.Дэлгэрсайхан гишүүн өөр шигээ хүмүүсийг өмгөөлж үг хэлэв. Түүний хэлж байгаагаар бол оффшорт данс эзэмшлээ гээд адалж болохгүй гэнэ. Монголчууд тэнд данс нээлээ гээд их хэмжээний мөнгө байрлуулахгүй тухай өгүүлжээ. \

Гадны хөрөнгө оруулагч компаниуд оффшорт данстай эсэх Монголчуудад төдийлөн хамаагүй. тэд хөрөнгө оруулалт хийх бол Монголын хууль, дүрмийг л дагах учиртай. Гэтэл гишүүн Б.Дэлгэрсайхан бизнес эрхлэгчдийн өмгөөлөх гээд өөр зүйл хөндчихөв бололтой.