АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Asuudal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд СХД-ийн 2000 иргэн шаардлага хүргүүлсэн байна. Эдгээр иргэдийн зүгээс МАН-ын удирдлага нь зүтгэсэн хүмүүсээ зүхэж, зугтсан нь зоолж байгаа өнөөдрийн цаг үеийг өөгшлүүлж байна. Нам нь ялагдал хүлээж, гишүүд, дэвжигчид нь гудамжинд байхад намаасаа нүүр буруулж явсан олон хүн өнөөдөр албан тушаал авч, ажилтай болчихоод байна. Гэтэл намынхаа төлөө өнгөрсөн он жилүүдэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нь өнөөдөр ажилгүй, албан тушаал байхгүй, бас дээр нь зүхэгдэж, зүхүүлж, доромжлуулж байна. Энэ нь шударга ёс биш.
Сонгинохайрхан дүүргийн 2000 иргэн Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд намынхаа гишүүдийг хамгаалах тал дээр анхаарч, арга хэмжээ авахыг шаардаж шаардлага хүргүүлж байгаа гэнэ.
Бичлэг сонссон гэдгээр ял өгөх юм бол Монгол улсын бүх иргэн л уг аудио бичлэгийг сонссон. Тэгэхээр Монгол улсын хүн бүр ял авна гэсэн үг үү? Эсвэл намын хүмүүс сонссон гэх юм бол тухайн үеийн намын дарга М.Энхболд, мөн одоогийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, тухайн үеийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат гэх мэт хүмүүс яагаад хэргээс мултарч байгаа хэрэг вэ? Шударга л зарчим ярих бол бүх хүн хариуцлага хүлээх ёстой. Түүнээс зүтгэсэн нэгнээрээ туг тахиж, асуудлаас мултарч гарч болохгүй хэмээн СХД-ийн 2000 иргэний төлөөлөл хэлж байлаа. Тэд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхээс 3 хоногийн дараа албан хариугаа авах юм байна. Үүний дараа шат шатны арга хэмжээ авахаа илэрхийлж байлаа.
Сэтгэгдэл
Нийт: 0 сэтгэгдэлтэй