Тэтгэврийн зээлийг чөлөөлөх хуулийн төслийг баталлаа

Тэтгэврийн зээлийг чөлөөлөх хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр өргөн барьсан “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг байнгын хороогоор хэлэлцсэн талаар танилцуулгыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар хийсэн юм.

Хуулийн төслийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс дагаж мөрдөхийг чуулганд оролцож буй 44 гишүүний 77.3 хувь нь дэмжлээ. Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж дууссан бөгөөд УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр өргөн барьсан “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг 79.5 хувийн саналаар баталлаа.

Ийнхүү тэтгэвэр барьцаалсан зээл авсан 229 мянган иргэний 6 хүртэл сая төгрөгийн зээлийг бүрэн чөлөөлөхөөр болж байна. Харин тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй 180 мянган иргэнд нэг сая төгрөг олгох шийдэлд хүрлээ.