Засгийн ахархан бодлыг тас цохих улс төрч байна

Засгийн ахархан бодлыг тас цохих улс төрч байна

УИХ-д өргөн барьсан оффшорчдыг зохицуулах эрх бүхий хуульд өөрчлөлт оруулах төсөл эхнээсээ л гишүүдийн шүүмжлэлтэй нүүр тулж эхэлсэн. Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр хэдэн сарын өмнө хатуухан хууль боловсруулж өргөн барина. Хуулиар оффшорчдыг явах зам, амьдрах боломжийг таслан зогсооно гэж мэдэгдэж байлаа. Хэлсэн ярьсан бүхэн нь хэрэгжихдээ зөрчихдөг гэдгийг тэрээр харуулж оруулж ирсэн хууль нь олон талаараа онгорхой. Гарын салаагаар урсчихмаар гэнэн, гэнэн заалттай хууль болчихжээ. Хашир улс төрч Ц.нямдорж хүртэл хуулийн цоорхойг хүнийрхсэн сэтгэлийг нь хууль боловсруулагч нараас нэхэж сууна. Төрийн өндөр албан тушаалтан уг албан тушаал дээр ирэхээсээ өмнө оффшорт данс эзэмшиж болно.  Тэрийгээ гагцхүү мэдүүлчих хэрэгтэй. Аж ахуйн нэгж оффшорт данстай байна. Тэр аж ахуйн нэгжийг эрхэлдэг хүн төрд орох бол бас л дансаа мэдүүлчих. Аа тэгээд үр хүүхэд, эхнэр, нөхөрийнхөө нэр дээр данс нээх мэтээр боломжийг олгох хуулийн төслийг оруулж ирсэн засгийн газрын ахархан бодлыг гайхаад баршгүй ээ.

Ц.Нямдорж: Арай ч дээ ийм хууль оруулж ирэх гэж 

Мэргэжлийн засгийн газарт мэдлэг өндөртэй, Ёс суртахууны өндөр боловсролтой хүмүүс сайд, дарга болчихсон гэж ойлгосон. Гэтэл хачир дээрээ харин ч өчүүхэн эрх ашгийн төлөө өөрийгөө л худалдчихаас сийхгүй нөхөд цуглачихсан мэт авирлах болов. Үүний тод жишээний нэг нь оффшорчдод зориулсан хууль. хуулиар оффшорт данс эзэмшдэг эрхмүүдийг хамгаалах гэсэн мухайр аргыг нь улс төрчид азаар унагааж дөнгөлөө. Тэгээгүй бол тэднийгээ хамгаалсан гавьяагаа хэн нэгэн нь тэнгэрт тултал өргөж, томоос том хүлээн авалт хийж, хэдэн арван дуучин дуулуулж, хэсэг бүлэг дипломатыг авчирч найраа нанчилдаанаар өндөрлөх байсан байж мэднэ дээ.