Улсын харцага О.Хангай: Би зөвхөн Оюунболдтой тэмцээгүй, допингтой 38 бөхийн эсрэг байгаа

Улсын харцага О.Хангай: Би зөвхөн Оюунболдтой тэмцээгүй, допингтой 38 бөхийн эсрэг байгаа

Монгол улсын харцага Оргихын Хангай 2020 оны 01 сарын 21 өдөр zarig.mn сайтын сэтгүүлч Өнөрцэцэгт өгсөн ярилцгандаа "Сар шинийн барилдаанд Оюунболд барилдвал би барилдахгүй" гэж хэлсэн байдаг. Түүний энэхүү хариулалт нь олон хүний талархалыг хүлээж буй нь нийгмийн сүлжээнд хөвөрч буй сэтгэгдлээс харагдаж байна. 

Дээрх ярилцлагынхаа дараа Улсын Харцага Оргихын Хангай нь өөрийн цахим сүлжээнд мөн л сэтгэгдэл үлдээсэн байна. Түүний хувьд Үндэсний бөхөд үүрэлж буй допингийн асуудлыг хурцаар хөндөж, нэг мөр таслан зогсоох ёстой гэдэг байр суурьтай байгаа гэнэ. 

"Би ганцхан Оюунболдтой тэмцсэнгүй. Нэр бүхий 38 хүнийг зарлуулж энэ допингтой холбоотой бугшисан идээ бээрийг шахаж гаргаж монгол орны дархлаа, бахархал болсон үндэсний бөхөө хойч үедээ цэвэр ариунаар нь өвлүүлж үлдээхийг хүсэж байна. NO DOPINGхэмээн бичлээ.