Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого тасалдсан ч төвөс тодотгохгүй

Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого тасалдсан ч төвөс тодотгохгүй

Корона вирусын улмаас улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 73 орон бүртгэгдээд байгаа корона вирусын уршгаар олон орны эдийн засагт уналт ажиглагдаж байна. 

Тэр дундуу БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын эдийн засгийн уналт 37 болж буурсан гэх тоон үзүүлэлтийг эдийн засагчид ярьж эхэллээ. Энэ нь 2008 оны Дэлхийн эдийн засгийн хямралаас ч доошоо орсон үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт нь шууд утгаараа Монгол улсын эдийн засагт нөлөөлөх болно. 

Учир нь Монгол улсын төсвийн орлогын дийлэнх хувийг БНХАУ-тай хийж буй худалдаа эзэлдэг. Өнгөрсөн оны сүүлээр Монгол улсын гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч байсан. Харин энэ оны эхний улирлын байдлаар энэ үзүүлэлт урвуу хамааралтай буюу алдагдалтай гарна. 

Учир нь корона вирусын улмаас уул уурхайн экспортыг хязгаарлаад байгаа. Хэдийгээр засгийн газраас зарим уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох ажлыг эхлүүлж буй боловч хүлээн авагч тал буюу БНХАУ-ын хувьд их хэмжээгээр авах чадал чансаа хараахан бүрдээгүй байна. Энэ нь эргээд Монгол улсын орлогыг тасалдуулах гэмтэй. 

Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төсвийг тодотгохгүй. У.Хүрэлсүхийн засгийн газар төсөв тодотгохгүй гэх зарчим барьж байгаа. Энэ зарчим дээрээ бат зогсох болно гэдэг мэдэгдлийг хийж байна. Мөн өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан мөнгө, төсвийн сахилга бат нь нэг жилийн эрсдлийг даах чадалтай гэж үзжээ. 

Энэ ч үүднээсээ төсөв тодотгохгүй гэх мөртлөө өргөн хэрэглээний барааны импортын татварыг бууруулах хуулийн төслийн засгийн газар боловсруулав. Хэрэв энэ хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулган дэмжсэн нөхцөлд төсөвт орох орлого тэр хэмжээгээр буурна. Үүнийг хэрхэн нөхөх нь ойлгомжгүй байгаа билээ. Гэвч сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөв тодотгохгүй гэчихлээ. 

Одоогийн байдлаар төсвийн орлого 180 орчим тэрбум төгрөгөөр тасалдах эрсдэлтэй байна. Энэ тоо жилийн хагас гэхэд дор хаяж хагас тэрбум болно гэх тооцоог албаныхан хийж буй юм билээ. 

Харин УИХ-ын ээлжит сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газар төсвийг тодотгож таарах нь бололтой.