Д.Эрдэнэбат: 2020 оны төсөвт яаралтай тодотгол хийх шаардлагатай

Д.Эрдэнэбат: 2020 оны төсөвт яаралтай тодотгол хийх шаардлагатай

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: АН-ын хувьд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа олон арга хэмжээг дэмжиж ирсэн. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, мөн уг вирус Монголд бүртгэгдсний дараа авч хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээг бид дэмжиж байна. Гэхдээ үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ яаралтай хуралдаж, эрсдэлийн үнэлгээ, хэрхэн давах төлөвлөгөө боловсруулах цаг болчихсон. Цар тахал эхэлснээс хойш гурван сарын хугацаанд эдийн засгийн хямрал бодит байдал болчихоод байхад Засгийн газар, УИХ хайхрамжгүй хандаж байгааг гайхаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүд цар тахал нэрээр таг чиг байна. Бид Засгийн газарт тодорхой санал хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл хариу ирүүлсэнгүй. УИХ-ыг яаралтай хуралдуулж, 2020 оны төсвийг тодотгож зарим үр ашиггүй зардлыг яаралтай бууруулах ёстой. Үүнээс гадна  хамгийн багадаа 1 их наяд төгрөгийн эрсдэлийн сан үүсгэх нэн шаардлагатай байна. АН улсын төсөвтөө тодотгол хийхийг санал болгож байгаа. Өнөөдөр дахин санал хүргүүлэхээр болж байна. ЖДҮ-ийн бизнесээ дэмжиж, зээл олгох, төсвийн тодотголоо хийж боловсруулаад УИХ-д оруулахыг санал болгож байна. Уг нь Монгол улсын хувьд энэхүү эдийн засгийн эрсдлийг бага хохиролтой гарах боломж нээлттэй байна. Гэвч Засгийн газраас богино улс төр өррнүүлж байгаа болохоос бодитой шийдэл хийхгү байна.УИх-ын яаралтай хуралдуулах хэрэгтэй.  Цахимаар байх уу танхимаар байх уу гэдгийг шийдэж, маш яаралтай энэ асуудал дээр ярилцах цаг болсон. 

Дашрамд сонирхуулахад УИХ-ын хаврын чуулган албан ёсоор бол 2020 оны 4 дүгээр сарын 5 өдөр нээгдэх учиртай. Гэвч Улсын онцгой комиссоос онц байдлын дэглэмийг 4 дүгээр сарын 30 өдөр хүртэл сунгаад байгаа билээ. Иймээс 74 гишүүнтэй хаврын парламент ээлжит чуулганаа эхлүүлэх эсэх нь эргэлзээтэй байна. Нөгөө талдаа уг парламентийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх олон хууль тогтоомж хүлээгдэж байгаа билээ. Үүн дээр нэмээд хамгийн чухал нь төсөвт тодотгол хийх эсэх асуудал гарч ирж байна.