Н.Номун-Эрдэнэ: БНСУ-ын элчин сайдын яам тусгай үүргийн онгоцонд суух иргэдийг бүртгэж чадахгүй байна

Н.Номун-Эрдэнэ: БНСУ-ын элчин сайдын яам тусгай үүргийн онгоцонд суух иргэдийг бүртгэж чадахгүй байна

Монгол Улсын 6000 орчим иргэн гадаадаас Монгол улсад ирэхээр хүсэлтээ илэрхийлсэн гэх мэдээлэл хэд хоногийн өмнө гарч байсан. Энэхүү тоо өсч, 10 мянга болохоор байгааг гадаад дахь Монголчууд хэлж байгаа. Гэтэл Монголд ирэх хүсэлтээ гаргасан иргэдийг ялгаварлах, танил талаараа хуйвалдах, элчин сайдын яамныхан бүртгэл хийж буй нэртэй иргэдийг чирэгдүүлэх, бухимдуулах, хохироох зэрэг дутагдлыг гаргасаар байна. Үүнд ч иргэд бухимдаж, нийгмийн сүлжээнд байнга гомдол мэдүүлэх боллоо.

Ялангуяа БНСУ дахь Монголын элчин сайдын яамныхан үндсэн ажлаа хийхгүй, иргэдийг тусгай үүргийн онгоцонд бүртгэхдээ хэтэрхий назгай, ажлыг хийж чадахгүй байгаад гадаад дахь Монголчуудын төлөөлөл гомдолтой байна. Уг асуудлыг илэрхийлж иргэн Н.Номун-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа санал бодлоо илэрхийлжээ.