Өлсгөлөнгөө зогсоосон Х.Бат-Ялалтын биеийн байдал хэвийн байна

Өлсгөлөнгөө зогсоосон Х.Бат-Ялалтын биеийн байдал хэвийн байна

“Иргэдийн шударга шүүх” Төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр гишүүн асан, АН-аас нэр дэвшигч Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцоод байгаа юм.

2020.03.27-оос ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Х.Бат-Ялалт  өнгөрсөн сарын 31-нд өлсгөлөн зарлаад  дөрөвдүгээр сарын 3-ны өдөр зогсоосон байна.

Тодруулбал, Х.Бат-Ялалт гурван хоног өлсгөлөн зарлаад больжээ. Одоогийн байдлаар биеийн байдал нь хэвийн байна гэдгийг эх сурвалж мэдээллээ.