Монголд covd-19 вирусын халдвар авсан иргэн 17 боллоо

Монголд covd-19 вирусын халдвар авсан иргэн 17 боллоо

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад 17 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс дөрвөн нь эдгэрч эмнэлгээс гарч хяналтад байна.Одоо 13 хүн эмчилгээ хийлгэж байгаа. Өнгөрсөн өдөр 232 хүнд шинжилгээ хийсэн.

Дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-аас ирж Дархан-Уулд ажиглалтад орсон иргэдээс коронавирус илрээгүй.Ажиглах байранд байгаа Солонгос улсаас ирсэн 110, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан дөрвөн хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй " 

Сүүлд гарч буй хоёр тохиолдол нь давтан шинжилгээгээр илэрч байгаа учраас ажиглалтанд байгаа иргэдийг дахин шинжлэх, нарийвчлан ажиглах ажлыг эрүүл мэндийн яамнаас эрчтэй хийхээр болжээ.