“Тогоруутай нуурын айзам” анхны номын уралдаан зарлагдлаа

“Тогоруутай нуурын айзам” анхны номын уралдаан зарлагдлаа

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Баасанжавын Оролзодын нэрэмжит “Тогоруутай нуурын айзам” анхны номын уралдаан зарлагджээ.

Уг уралдаанд 18-25 насны залуус бүтээлээ явуулах боломжтой. Мөн уралдаан яруу найраг, хүүрнэл зохиол, жүжиг, кино, уран зохиолын судлал шүүмж гэсэн төрлүүдэд бүтээл хүлээж авах бөгөөд өмнө нь ямар нэгэн байдлаар хэвлэгдэж байгаагүй бүтээл хүлээн авах аж. Бүтээлийг энэ сарын 15-с зургадугаар сарын 15 хүртэл хүлээж авахаар болжээ.