"Хүүхдийн 30 мянган төгрөгийг VII сарын 1 хүртэл олгоно"

"Хүүхдийн 30 мянган төгрөгийг VII сарын 1 хүртэл олгоно"

Нийгмийн даатгалын шимтгэлийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл чөлөөлж, дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Тухайлбал,

  1. Дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа нь доголдсон, борлуулалтын орлого нь буурсан ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудад зургаан сарын хугацаатай НДШ-ийг чөлөөлөхөөр болсон. Үүнд, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуй нэгж, байгууллага хамаарна.
  2. Төрийн бус байгууллага үүнд хамаарна.
  3. Өмчийн хэлбэр үл хамааран их, дээд сургуулийг хамруулж байна.
  4. Дээрх байгууллагын ажилчид болон сайн дураараа даатгал төлөгчид хөнгөлөлтөд хамаарна.

Дээрх хугацаанд иргэдийн 2020 оны эхний гурван сард төлж байсан нийгмийн даатгалын дунджаар дэвтэрт нь бичилт хийнэ. Мөн аж ахуй нэгж, байгууллагын дээрх хугацаанд төлсөн дүнгийн дунджаар чөлөөлнө. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлснөөр тооцогдоно. Мөн энэ хэмжээнээс дээш дүнгээр шимтгэлээ төлөх бол зөрүү мөнгийг өөрөө төлж, бичилт хийлгэж болно.

Одоогоор 45 мянга орчим аж ахуй нэгж, 700 мянга орчим даатгуулагч энэ хөнгөлөлтөд хамаарагдаж, 900 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ.