Дүүргийн хэмжээнд “Бид хотын соёл аянд нэгдэж байна” давалгааг эхлүүллээ

Дүүргийн хэмжээнд “Бид хотын соёл аянд нэгдэж байна” давалгааг эхлүүллээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” жил болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд нийслэлийн хэмжээнд "Хотын соёл" аяныг эхлүүлээд байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хотын соёл” аяныг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан иргэдэд үндэсний өв соёл, түүхээ түгээх, тэдний нийтийн соёлыг дээшлүүлэх, хотдоо соёлтой амьдрах талаарх зөв дадал, хэвшил, хандлагыг бий болгох, дүүрэг, хорооныхоо өнгө үзэмжийг дээшлүүлэхэд иргэдийн оролцоог хангах, хүүхэд, залуусыг соёлч, зөв иргэн болгон төлөвшүүлэх, төрийн байгууллагын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү аяны хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан төрийн албан хаагчид манлайлан “Бид хотын соёл аянд нэгдэж байна” гэсэн уриалга бүхий давалгааг цахим орчинд түгээж эхэллээ.