ШАНГРИ-ЛА УУЛЗВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

ШАНГРИ-ЛА УУЛЗВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Олимпийн гүүр шинээр ашиглалтад орсноор Олимпийн гудамж хойноос урагш чиглэсэн хөдөлгөөний эрчим нэмэгдэж Энхтайваны өргөн чөлөөнд ачаалал өгч хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан Шангри-Ла буюу Япон ЭСЯ-ны уулзварт хойноос зүүн гар тийш буюу Элчингийн гудамжруу эргэхийг хориглож, чиглэлийг өөрчиллөө. Нэг үгээр хэлбэл та гадаад хэргийн яамнаас урагшаа ороод Шангри-Ла зочид буудлын зүүн хойд уулзвараар зүүн эргэж Японы элчин сайдын яамны урд талын замаар зорчих боломжгүй гэсэн үг. Иймээс Элчингийн гудамжруу нэвтрэхийн тул Буянгийн зам, Зоригийн зам зэргийг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.