21 аймгийн дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан аяллын хөтөч бэлэн боллоо

21 аймгийн дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан аяллын хөтөч бэлэн боллоо

 Нийслэлийн аялал жуулчлалын газраас урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан Монгол орноороо аялах жуулчдад зориулсан гарын авлага бүхий аяллын хөтөч гаргажээ.

Монгол Улсын 21 аймгийн хүн ам, яс үндэс, малын тоо толгойноос эхлээд зорин очих газрууд, Төрийн хамгаалалттай газар нутгууд, сонголт хийж болох аяллууд, соёл өв, аймгийн онцлог, хамгийн хамгийн гайхамшгууд, нутгийн брэнд, тус орон нутагт дагах ёс заншил, ан амьтан, ургамлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан уг аяллын хөтчийг гар утсандаа суулгах боломжтой аж.

эх сурвалж МОНЦАМЭ.МН