Ч.Содномцэрэн: Сонгуулийн дүнд гомдолтой бол шүүхэд ханд

Ч.Содномцэрэн: Сонгуулийн дүнд гомдолтой бол шүүхэд ханд

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:  УИХ-ын найм дахь удаагийн сонгууль нь Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд болсон гэж СЕХ үзлээ. Хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор сонгуулийг зохион байгууллаа.

Улаанбаатар хотын есөн дүүрэг, 20 аймаг, 337 суманд, 2070 хэсгийн хороонд мэдээлэл технологийн 27 баг, 37500 төрийн албан хаагч ажиллалаа. Шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, нягтлан шалгах ажлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцан ажиллалаа.

УИХ-ын 2020 оны сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, 102 бие даагч, нийт 604 нэр дэвшигч бүртгүүлж, сурталчилгааг хийн, дуусгалаа. Сонгууль амаргүй нөхцөлд болсон ч амжилттай хийлээ. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахад 95.34 хувь нь саналаа өгсөн.

Монгол Улсын хэмжээнд 2.366900 иргэн саналаа өгөх ёстойгоос 1.478950 сонгогч буюу 73.65 хувь нь саналаа өглөө.

29 тойрогт тус бүр хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр бүртгэж үнэмлэх олгох бэлтгэл ажлыг хангаж байна. Ирэх даваа гарагт үнэмлэх олгоно гэдэг тайлбарыг Сонгуулийн Ерөнхий хорооноос тайлбарлав. Ирэх даваа гарагт үнэмлэх олгоход Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат үнэмлэхээ авах боломжгүй байгаа. Шүүхээс Ж.Эрдэнэбатыг баривчлахдаа Сонгуулийн Ерөнхий хорооноос зөвшөөрөл аваагүй. Ямар нэгэн тайлбарыг Сонгуулийн Ерөнхий хороонд ирүүлээгүй байна гэсэн тайлбарыг өглөө. 

Мөн Сонгуулийн Ерөнхий хорооноос хуулийн дагуу сонгууль явагдсан. Бие даагчдын гаргаж буй санал хураалтын дүн гарахад таслал буй үйл явц нь луйвар биш. Гаднаас нөлөөлсөн зүйл байхгүй. Тэр тоо нь хэвээрээ гэдэг тайлбарыг өгөв. хэрэв гомдолтой бол шүүхэд гомдлоо гаргах боломжтой гэлээ.