ЖДҮС-аас 700 сая төгрөгийн зээл хууль бусаар авсан гэж УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг шүүж эхэллээ

ЖДҮС-аас 700 сая төгрөгийн зээл хууль бусаар авсан гэж УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг шүүж эхэллээ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа нь өөрийн эзэмшлийн "ДОКТОР МИЭК" ХХК-аараа дамжуулан ЖДҮХС-аас 700 сая төгрөгийн зээл авсан байдаг. Энэхүү зээлээ зориулалтын бусаар ашигласан. Мөн албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн зээл авсан байж болзошгүй гэх хэрэгт Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад хэрэг үүсгээд байгаа билээ. Түүнийг гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд эхэллээ. 

Өмнөх парламентийн нэр бүхий гишүүд ЖДҮХС-ийн зээлээс хууль бусаар авсан. Мөн авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж, эхнээсээ ял авад байгаа билээ. Тухайлбал УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гэм буруутай гэж үзээд 3 жилийн хорих ял оноосон. Харин Д.Дамба-Очирын хэргийг шалгаж буй бөгөөд түүнийг цагдан хориод байгаа билээ. Мөн тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн шүүх хурал болж торгох ялаар шийтгэсэн билээ.