АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Asuudal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй
.jpg)
БНХАУ нь 2020 оны гуравдугаар сарын 23-ны өдрөөс гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. БНХАУ-д зорчих хүсэлт гаргасан Монгол Улсын 170 гаруй иргэний хүсэлтийг Гадаад харилцааны яам хүлээн аваад байна. 110 орчим иргэн нь холимог гэр бүл буюу Монгол-БНХАУ-ын иргэд хоорондоо гэр бүл болсон. БНХАУ-д эхнэр, нөхөр, хүүхэд нь байгаа учраас БНХАУ-д зорчих хүсэлтэй. Түүнчлэн 60 гаруй Монгол иргэний бизнес, ажил зэрэг нь БНХАУ-д байдаг учир тус улсад зорчих хүсэлтэй. Мөн энэ дотор бага сургуульд суралцдаг сурагчид багтаж байна.
БНХАУ-д суралцдаг 12 мянган Монгол оюутан суралцдаг ч тус улсын 2020-2021 оны хичээл нь хэзээ эхлэх нь тодорхой байгаа юм. БНХАУ-ын зүгээс оюутнуудыг хэрхэн сургуульд нь суралцуулах шийдвэрээ гаргаагүй байна.
Ногоон гарц түр журам үйлчилж байгаа учраас энэхүү түр журмаар БНХАУ-ын тал зөвхөн ачаа тээврийн жолооч нарыг хоёр улсын хилээр нэвтрүүлэх, буцаан оруулах асуудлыг зөвшөөрч буй. Бусад зоригчийг нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн учир БНХАУ-д түр болон удаан хугацаанд зорчих хүсэлт гаргасан иргэдийг тус улс руу явуулах боломжгүй байгаа юм.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Сэтгэгдэл
Нийт: 0 сэтгэгдэлтэй