Коронавирусын халдварын тоо 23 сая-д дөхөж очлоо

Коронавирусын халдварын тоо 23 сая-д дөхөж очлоо

Он гарсаар дэлхий нийтийг хамраад буй  COVID-19 өвчний халдварыг нийт 22,557,406 хүн авснаас 15,289,824 нь эдгэрээд байна. Мөн 790 мянга гаруй хүн нас баржээ.

Халдвар авагсдын тоогоор хамгийн өндөр байгаа улсуудад АНУ, Бразил, Энэтхэг, ОХУ, Өмнөд Африк багтаж байна.

АНУ-д өчигдөр 43,914 шинэ халдварын тохиолдол нэмэгдэж 1254 хүн амиа алджээ. Харин Бразилд 48,541 хүн шинээр халдвартай болох нь батлагдаж, 1170 хүн нас бараад байна.

Нийт халдварын тохиолдол

  • АНУ – 5,699,88
  • Бразил – 3,460,413
  • Энэтхэг – 2,835,822
  • ОХУ – 937,321
  • Өмнөд Африк – 596,060

Нийт амиа алдагсдын тоо

  • АНУ – 176,328
  • Бразил – 111,189
  • Мексик – 57,774 
  • Энэтхэг – 53,994
  • Их Британи – 53,994
  • Итали – 35,412

Эх сурвалж: worldometers.info