ТҮРЭГ ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

ТҮРЭГ ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас Туркэд суугаа Элчин сайд Р.Болд Түрэг хэлтэй улсуудын хамтын ажиллагааны Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Элчин сайд Багдад Амреевтэй Истанбул хотноо уулзлаа. Элчин сайд тус Зөвлөлийн бүс нутагт гүйцэтгэж байгаа үүргийг өндрөөр үнэлэхийн сацуу Монгол Улс нь тус Зөвлөлийн үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байдгийг дурдав.

Элчин сайд Амреев Монгол Улс Түрэг Зөвлөлийн үйл ажиллагаанд анхаарал хандуулж байгаад талархан, тус Зөвлөл нь хөрш орнууд тэдгээрийн дотор Монгол Улстай яриа хэлэлцээ явуулахад ямагт нээлттэй гэдгээ илэрхийлэв. Тэрбээр Зөвлөлийн зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулахын зэрэгцээ тус байгууллага нь худалдаа-эдийн засаг, тээвэр, боловсрол, спорт зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөн цар хүрээтэй хамтын ажиллагаа явуулахыг зорьдог хэмээн онцлон тэмдэглэв. Түрэг хэлтэй улсуудын хамтын ажиллагааны Зөвлөл нь 2009 онд байгуулагдсан, Засгийн газар хоорондын түвшинд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага бөгөөд гишүүд нь Турк, Казахстан, Киргиз, Азербайжан, Узбекистан, харин Унгар ажиглагчийн статустай юм.