Шилдэг нийтлэлийн уралдаан зарлаж байна

Шилдэг нийтлэлийн уралдаан зарлаж байна

МҮХАҮТ үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан “ЦАР ТАХЛЫН ДАРААХ БИЗНЕСИЙН ОРЧИН: БОЛОМЖ БА СОРИЛТ” сэдэвт нийтлэлийн уралдааныг нийт сэтгүүлчдийн дунд зарлаж байна.

Зорилго: Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараах бизнесийн орчны эрсдэл, боломж, сорилтыг хэрхэн даван туулах, шинэ нөхцөл байдалд дасан зохицох, бэлтгэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломж, гарцыг олон нийт, шийдвэр гаргагчдад таниулах, шинэлэг санаа гарцыг дэвшүүлэхэд оршино. 

Хугацаа: 2020.09.03-2020.09.25

Уралдаанд оролцох сэтгүүлчдийн бүтээлд тавих шаардлага:

  1. Сэтгүүлчийн мэргэжлийн шаардлага шалгуур, ёс зүйн хэм хэмжээг баримталсан байна. 
  2. Бүтээл нь баримт судалгаанд тулгуурласан, тэнцвэртэй, сэтгүүлзүйн бүтээлийн шаардлага хангасан, олны анхаарлыг татаж, нийгмийн сэтгэлзүйд хүрэхүйц, мэдээллийн эх сурвалжаа ил тод дурдсан, шинэ санаа дэвшүүлсэн, асуудлыг шийдэх арга замыг эрэлхийлж санал болгосон байвал зохино. Бүтээл нь ярилцлага, нийтлэл, сурвалжилга зэрэг сэтгүүлзүйн аль ч төрөл байж болно. 
  3. Уралдаанд оролцож буй сэтгүүлч нь бүтээлээ өөрийн ажиллаж буй хэвлэл мэдээллийн талбараар дамжуулан олон нийтэд хүргэсэн байна. Бүтээлийн буланг “МҮХАҮТ-ын 60 жилийн ойн шилдэг бүтээлийн уралдаанд зориулав” гэж онцолно. 
  4. Оролцогч бүтээлээ Эдийн засгийн сэтгүүлчдийн клубт хаяглан цахимаар болон биечлэн ирүүлэх бөгөөд овог нэр, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг бүхий мэдээллийг хавсаргана. Сонин, сэтгүүлд хэвлэгдсэн бол хайчилбар, веб сайтад нийтлэгдсэн бол линкийг хавсаргана. 

Бүтээлийг “Bluy sky” таурын 407 тоотод ажлын өдрүүдэд хүлээн авна. 

Цахим шуудан: marketing@mongolchamber.mn 

Бүтээлд олгох шагнал:

  • Тэргүүн байр: Өргөмжлөл, 2.0 сая төгрөг, дурсгалын зүйл
  • Дэд байр: Өргөмжлөл, 1.5 сая төгрөг, дурсгалын зүйл
  • Гутгаар байр: Өргөмжлөл, 1.0 сая төгрөг, дурсгалын зүйл

Уралдаанд оролцсон нийт сэтгүүлчдэд дурсгалын зүйл

Холбогдох утас: 7727-7070 /46/, 8804-1040, 9909-0339
Зохион байгуулагч: МҮХАҮТ, Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб