Н.Алтанхуяг хасагдаж Р.Амаржаргал гүйх үү

Н.Алтанхуяг хасагдаж Р.Амаржаргал гүйх үү

Н.Алтанхуяг: Түүний хувьд их хурлын төлөөлөгчдөөс чамгүй олонх нь хайрцаглачихсан байгаа. Түүний хувьд өөрийгөө Ерөнхийлөчид дэвшүүлэх хүнтэй л хэл амаа ололцож, тохиролцоогоо хийх сонирхолтой байгаа болов уу?

Тэгэхээр Алтангадас фракцын зорилго бол Н.Алтанхуяг гэгч хүнийг Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх. Гэхдээ нөгөө талд нь төрсөн нутагтаа очоод ялагдчихсан хүн улсын хэмжээнд ялалт байгуулах уу? Гэх асуултыг асуух нь мэдээж. Үүгээр зогсохгүй Н.Алтанхуяг ерөнхийлөгчид өрсөлдөх боломж баталгаатай биш. Түүнийг хууль хүчнийхэн боорлож байгаа нөхцөлд тэр найдвартай хамтрагч биш юм. Иймээс намын даргын өрсөлдөөнд оролцох хүн арай өөрийг бодож байхыг үгүйсгэх аргагүй.

Э.Бат-Үүл: Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлийн хувьд ийм бодлыг тээж байгаа нь гарцаагүй. 2009 онд АН-аас ерөнхийлөгчид нэр дэвших сунгаанд орж байсан 3 эрхэмийн нэг.

Ц.Элбэгдорж, Г.Батхүү, Э.Батүүл гэсэн хүн өрсөлдөөнд явж байлаа. Тэднээс Г.Батхүү саналаараа татгалзаж Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар өрсөлдөн ялагч нь тухайн ондоо МАН-ын өрсөлдөгчийг ялж Ерөнхийлөгч болсон билээ. Одоо Э.Бат-Үүл даагаа нэхэх нь гарцаагүй. Түүний хувьд Ерөнхийлөгчийн сунгаанд оролцохоор эртнээс тооцоолж суусан. Энэ утгаараа намын даргад хэнийг дэмжиж, хэнээр өөрийгөө дэмжүүлэх тооцоог хийж байгаа нь гарцаагүй. Түүний хувьд Шонхортой нэгдэж нийлээд зүтгэж мэднэ.

Р.Амаржаргал: Ерөнхийлөгчийн сунгаанд Н.Алтанхуягаас илүү магадлалтай эрхэм. Түүний хувьд намын даргын сунгаанд олон төлөөллөөс дэмжлэг авах магадлалтай. Харин өөрөө эргээд өнөөх нөхдүүдээ дэмжих дэмжлэг байхгүй. Үүгээрээ түүний хувьд өрсөлдөгч нараасаа хамгийн дутуу нь.

Ардчилсан намын дарга хэн болохоос шалтгаалж эдгээр эрхэмүүдийн Ерөнхийлөгчид хэн нь өрсөлдөх нь тодорхой болно.

АН-ын их хурлаас гарах намын даргын сунгаанд өрсөлдөх 4 хүний нэрний цаана хэнийг Ерөнхийлөгчид өрсөлдүүлэх бодлого нуугдах нь гарцаагүй юм аа. Энэ бүхнээс хамгийн магадлалтай нь Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нар гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Тэднээс Э.Бат-Үүл нь дэвшвэл МАН-аас нэр дэвших хүнд халаатай. Иймээс МАН ч АН-ын асуудалд хошуу дүрж Ерөнхийлөгчид тус намаас Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэх хор найруулах ажлыг хийж мэднэ.