Ном худалддаг АТМ байршуулж эхэлжээ

Ном худалддаг АТМ байршуулж эхэлжээ

Ном худалддаг АТМ нийслэлчүүдийн хэрэглээнд нэвтэрч эхэлжээ. Тодруулбал, “Драгон” төв, III, IV хорооллын “Соло” молл, “Тэнгэр” плаза, “Гэгээнтэн” кино театр гэсэн дөрвөн газар ийм АТМ ажиллаж эхэлжээ. Удахгүй “Наадам” центрт мөн ийм АТМ нээгдэх юм байна. Энэхүү АТМ-ийн ажиллагаа нь тун энгийн. Сонгосон номынхоо кодыг оруулаад Enter товч дарахад үнийн дүн гарч ирнэ. Тэгмэгц нь картаа уншуулж, төлбөр төлөгдсөнөөр ном доошоо унах юм байна.

Номыг гялгар уутанд битүүмжилсэн тул, ямар ч өө сэвгүй, цэвэрхэн бөгөөд дэлгүүрээс авснаас 10 хувь хямд, бас ebarimt дээр бүртгэлтэй утасны дугаараа оруулах юм бол НӨАТ-ын баримт автоматаар бүртгэгддэг аж.