Ирэх 7 хоногт гурван өдөр архи зарахгүй

Ирэх 7 хоногт гурван өдөр архи зарахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан  “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1184 тоот захирамж гаргасан байна.

Захирамжид “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах /зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд/, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 14-16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосугай” гэж тусгаж өгчээ. Энэ нь ирэх 7 хоногийн гурван өдөр архи худалдахгүй гэсэн үг. 

Ирэх 7 хоногийн гурван өдөр архи худалдахгүйгээс гадна нийтийн хамарсан үйл ажиллагааг хязгаарлах юм байна.