Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:47 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрчээ. Тус онгоц өнөөдөр 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Уг нислэгээр 269 иргэн эх орондоо ирэх юм. Үүнээс:

  • бага насны хүүхэдтэй гэр бүл-68,
  • жирэмсэн-асран хамгаалагчтай-6,
  • өндөр настан-29,
  • хөгжлийн бэрхшээлтэй-1,
  • эрүүл мэндийн шалтгаантай-30,
  • бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-135 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ болон “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Эх сурвалж: ОБЕГ