“Pfizer”-ийн вакциныг ашигласан анхны улс Их Британи болно гэнэ

“Pfizer”-ийн вакциныг ашигласан анхны улс Их Британи болно гэнэ

“Pfizer-BioNTech” компанийн гарган авсан коронавирусний вакциныг үр дүнтэй гэж дэлхий зарим улсууд үзэж эхэлжээ. Тэдгээр улсууд тус вакциныг хэрэглэгээнд нэвтрүүлэх тал дээр ажиллаж эхэлсэн байна. Тухайлбал Их Британи улс коронавирусын Prizer-BioNTech компанийн гаргаж авсан вакциныг ашигласан анхны орон болно гэж тус улсын Засгийн газар мэдээллээ.

“Эхний тунгуудыг эмнэлгийн ажилтнууд, 80-аас дээш насны иргэдэд мягмар гаргаас тарьж эхэлнэ” гэж Их Британийн Эрүүл мэндийн үндэсний газраас мэдээллэж байна. Энэ долоо хоногт 800 мянга орчим тун вакцин тарих төлөвтэй байгаа гэнэ. 

Их Британи “Pfizer-BioNTech”-ийн вакциныг яаралтай тусламжийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг өнгөрсөн долоо хоногт олгосон юм. АНУ-ын хувьд энэ сарын сүүлээр зөвшөөрөл өгч магадгүй байгаа юм.

Уг вакцинаас Их Британи 40 сая тунг захиалжээ. Нэг хүнд хоёр тун вакцин хийх шаардлагатай тул түүгээр 67 сая орчим хүн амын 20 саяыг вакцинжуулах боломжтой гэж тус улсын засгийн газраас зарлаж эхэлжээ.