АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Asuudal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй

Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу үйлдсэн Улаанбаатар-Токиогийн тусгай нислэгээр өнөөдөр 156 иргэн эх орондоо ирлээ.
Шөнийн 01.05 цагт "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд газардсан тус нислэгээр ирсэн иргэдийг ХӨСҮТ, Холидей Инн, Улаанбаатар зочид буудалд тусгаарласан талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.
Ташрамд дурдахад, дээрх нислэгийн өмнө Монгол Улс энэ сарын 17, 18-нд Улаанбаатар-Франкфуртын хоёр тусгай нислэгээр нийт 320 орчим иргэнээ ИБУИНВУ, АНУ, Канад, БНТУ-аас татан аваад байна. Харин энэ сарын 25-ны Сөүл-Улаанбаатарын нислэгийг цуцалсан байна. Тус нислэгт бүртгүүлсэн иргэд нэгдүгээр сард буюу дараагийн нислэгийн тов гармагц ирэх боломжтой.
Сэтгэгдэл
Нийт: 0 сэтгэгдэлтэй