Египетэд эдгэрээд гарсан хүн 40 гаруй хоногийн дараа мутацид орсон коронавирус тусаж, нас барсан

Египетэд эдгэрээд гарсан хүн 40 гаруй хоногийн дараа мутацид орсон коронавирус тусаж, нас барсан

Египет улсад эдгэрээд гарсан хүн 40 гаруй хоногийн дараа мутацид орсон шинэ коронавирусээр дахин өвчилж нас барсан нь  дэлхийд гурав дахь тохиолдол болсныг ЭМЯ-ны Шуурхай удирдлагын дарга Д.Нарангэрэл хэллээ.

Тэрээр "Өвдөөд эдгэрсэн хүн шинэ төрлийн вирусээр халдварлах эрсдэл бийг харуулсан судалгаанууд бий. Дэлхийд ийм тохиолдол цөөн боловч гарч байна. Гэвч эдгэрээд гарсан, гэр орондоо байгаа хүнээс цэрвээд байх шаардлагагүй. Эдгэрээд гарсан хүн ямар ч аюулгүй, түүнд тухайн өвчин байхгүй болсон гэсэн үг. Гэхдээ халдварт өвчин учраас эмчилгээний дараах дэглэм гэж бий. Үүнийг тухайн хүн болон гэр бүлийн гишүүд баримтлах ёстой. ЭМЯ-ны COVID-19 цэсээс энэ тухай зөвлөмжийг хүлээн авах боломжтой" гэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Asuudal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй

0/1000

Нийт: 0 сэтгэгдэлтэй