А.Амбасэлмаа: Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын ажилтнаас коронавирус илэрлээ

А.Амбасэлмаа: Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын ажилтнаас коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна. 

Тэрбээр, 1-р сарын 14-ний өдөр 16854 хүн PCR шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрлээ. "Мөнххада"-гийн голомтоос халдвар авсан хүний хавьтал 4 хүний давтан шинжилгээгээр, 17-р хорооны халдвар авсан иргэдийн хавьтал 8 хүнээс коронавирус илэрсэн. Энэ хүмүүс бүгд тусгаарлалтад байсан.

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 664 боллоо. Сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 38, ХӨСҮТ-өөс 14 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. 1491 хүн халдвар авснаас 961 хүн эдгэрлээ.

Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь 24-49 насныхан байна. Халдвар авсан иргэд эмнэлэгт хандсан тохиолдол хэд хэд гарлаа. Тухайлбал:

  • Халдвар авсан нэг иргэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 2-3 удаа очиж, тусламж авсан. Тиймээс тус эмнэлгийн 100-гаад ажилтнаас шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
  • Мөн ХСҮТ-д нэг хавдартай өвчтөн очиж, тусламж авсан. Тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээс шинжилгээ авч, хавьтал болсон 21 хүнийг тусгаарласан.
  • “Энэрэл” эмнэлэгт халдвар авсан нэг хүн очиж тусламж авсан учир эмнэлгийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулсан.
  • Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэг ажилтан халдвар авсан нь батлагдсан тул Цагдаагийн газрынхныг шинжилгээнд хамруулж, 10 хүнийг тусгаарласан.

Баянзүрх дүүргийн 17-р хорооны 3000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулснаас 2000-аад хүний шинжилгээний хариу гарсан, коронавирус илрээгүй гэв.