Өчигдөр 28 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо нийт тохиолдлын 65%-д хүрлээ

Өчигдөр 28 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо нийт тохиолдлын 65%-д хүрлээ

Коронавирусийн халдварт өртсөн хүмүүсээс нэмж 28 хүн эдгэрчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 28 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 995 болж, улсын хэмжээнд бүртгэгдсэн 1,536 тохиолдлын 64.8 хувь нь эдгэрээд байна.

Өнөөдрийн байдлаар 530 хүн эмчилгээнд байгаа. Үүнээс

ХӨСҮТ-д 215 хүн эмчлэгдэж байгаагаас

  • Маш хүн-1
  • Хүнд-2
  • Хүндэвтэр-29
  • Хөнгөн-183 хүн байна.

Цэргийн төв эмнэлэгт 98 хүн эмчлэгдэж байгаагаас

  • Маш хүн-1
  • Хүнд-3
  • Хүндэвтэр-11
  • Хөнгөн-83 хүн байна.

Яармагийн 300 ортой эмнэлэгт 216 хүн ажиглалт тандалт, хяналтад буй.

Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт 5 хүн коронавирусийн халдвар нь эдгэрсэн ч бусад өвчний улмаас үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх шаардлагатайгаар хэвтэн эмчлүүлж байна.

Өчигдөр батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар 14 хүн нэмж тусгаарлагдан, 1,208 хүн ойрын хавьтал болсон. Үүнээс 34 хүний ажиглалтын хугацаа нь дууссан.

Мөн хоёр дахь хавьтлын хүн 69-өөр нэмэгдэж, 2,735 болжээ" гэсэн юм.