COVID-19-ийн бүртгэгдсэн халдварын тоо өмнөх долоо хоногоос 35%-аар буурчээ

COVID-19-ийн бүртгэгдсэн халдварын тоо өмнөх долоо хоногоос 35%-аар буурчээ

Улаанбаатар хотод гурван голомт өндөр идэвхтэй хэвээр байгааг Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл сануулав.

Тэрбээр “Улаанбаатар хотод гурван голомт өндөр идэвхтэй хэвээр байна. Нийслэлд голомтолсон халдвар гарсаар байгаа тул ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний хоёр баг голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийх ажлыг зохоин байгуулж байна.

Улсын хэмжээнд эрүүл мэндийн 2,460 байгууллагын ажилчид голомтыг цомхтгохоор ажиллаж буй.

ЗӨСҮТ-ийн авто лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж буй уртын тээврийн 343 жолоочид PCR шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Мөн нийслэл дэх эрсдэлт байгууллагад суурилсан тандалтыг 1,885 хүнд хийхэд хариу нь бүгд сөрөг гарлаа” гэв.

"Монгол Улсад бүртгэгдсэн халдварын тоо сүүлийн өдрүүдэд буурах хандлагатай байна"

Үргэлжлүүлэн “Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тоо сүүлийн өдрүүдэд буурах хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, өмнөх долоо хоногтой харьцуулахад 35 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Мөн сүүлийн 24-48 хоногийн дотор коронавирусийн халдвар аймгуудад нэмж бүртгэгдээгүй. Энэ нь тухайн голомтуудыг бүрэн хяналтдаа авсан гэж үзэж болохоор байгаа юм" гэв.