Цахилгаан тогоо нь буудсанаас үүдэн таван хүүхдийн гэр шатжээ

Цахилгаан тогоо нь буудсанаас үүдэн таван хүүхдийн гэр шатжээ

Сонгинохайрхан дүүрэгт шатаж байсан гэрээс долоон сартайгаас 13 насны нийт таван хүүхдийн амь аврагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл галын урьдчилсан дүгнэлтээр цахилгаан тогооны залгуур масслан, буудаж гал гарсан гэжээ. 

Гал гарч эхлэхэд 13 настай том ах нь дүү нараа гадаа гарган, шатаж буй гэр рүүгээ эргэж орон хөнжил авч тэднийг суулгаад тусламж дуудахаар гудамж руу гарчээ. Аз болоход замд нь таарсан машины жолоочийг гуйн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ.

Тус гэр бүл хөдөө орон нутгаас Улаанбаатарт нүүж ирээд хоёр жил гаруй болж байгаа аж. Хүүхдүүдийн аав хувиараа барилгын ажил хийдэг, ээж нь хүүхдүүдээ хараад гэртээ байдаг аж. Гал гардаг орой тэд ажил хэргийн шугамаар хүнтэй уулзахаар гэрээсээ 30 орчим минутын хугацаанд гарахад эл үйл явдал болжээ.  Одоо тус гэр бүлийнхэн танилындаа толгой хоргодож байгаа ба олны тусламж дэмжлэг, хандивын аян аль хэдийнэ эхэлжээ. Хэрэв туслах хүсэлтэй бол ээжийнх нь 88278879 утсаар холбогдох боломжтой юм байна. 

Бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүй гэрт нь орхихгүй, цахилгаан, ахуйн хэрэгслийн аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна.