ЭМЯ: 61 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 1989 боллоо

ЭМЯ: 61 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 1989 боллоо

Хоёрдугаар сарын 05-ний 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 20853 хүнд шинжилгээ хийхэд шинээр 61 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 1989 боллоо.

Эдгээр нь Улаанбаатарт илэрсэн ба бүгд ойрын хавьтлуудаас илэрсэн.

Үүнээс дотоодод илэрсэн кластер халдварын тоо 1479 байгаа бол нийслэл хотод нийт 1153 тохиолдол бүртгэгдээд байна.

Сүүлийн 24 цагт 19 хүн эдгэрч гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 1449 боллоо. Нийт халдвар авагсдын 73 хувийг эмчлэн эдгэрүүлээд байна.