.jpg)
Сургуулиуд амран хичээлээ гэрээсээ үзэх болж, хүүхдүүдийн амьдралын орчин халдварт цар тахлын улмаас ихээхэн өөрчлөгдөж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл суралцахуйн болон зан төлвийн асуудалтай зарим хүүхэд орчны өөрчлөлтийг бухимдаж хүлээж авдаг. Гараа сайн угаах болон амны хаалтаа зөв зүүж чадахгүй, эсвэл яагаад зай барих хэрэгтэйг ойлгохгүй байгаа зэргээсээ болоод ихэд тавгүйцэж дургүйцдэг. Ийм үед эцэг эх, асран хамгаалагчид болон багш нараас үзүүлж болох дэмжлэгийг тайлбарласан зурагт хуудсыг ЖАЙКА “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-өөс боловсрууллаа. Та бүхэн туршаад үзээрэй.