ЭМЯ: 50 хүнээс Сovid-19 илэрлээ

ЭМЯ: 50 хүнээс Сovid-19 илэрлээ

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдөр (2021.02.08)-ийн мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод,  Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн салбар лабораторид хоёрдугаар сарын 7-нд нийт 12252 сорьцод шинжилгээ хийхэд 50 хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.